Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Орон нутгийн төсвийн зохистой тэнцвэрийг хангана

2016-12-05

Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан төлөөлөгчдийн 93,5 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлаг, албадын болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, оролцлоо.Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлэхдээ: “Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт дэвшүүлж тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэн бие дааж шийдвэрлэх хуулиар хүлээсэн онцгой бүрэн эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасан нөхцөл байдал бий болж цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа 2016 оны төсвийн гүйцэтгэл болон төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай боллоо” гэв.
Хуралдаанаар “Аймгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2016 оны төсөвт тодотгол хийх тухай”, ”Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай”, “Аймгийн Аудитын газраас 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөлд өгөх санал”, “Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хорооны дүгнэлт” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм. Хуралдаанд “Аймгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл 2016 оны төсөвт тодотгол хийх тухай”, ”Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай” аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж хэлэлцүүллээ. Хэлэлцсэн асуудлуудаар Төлөөлөгчид асуулт асууж санал гаргав. Үүнд: Дархан сумын гэр хорооллын багуудын зам, гэрэлтүүлгийг сайжруулж “Өрхийн Эрүүл мэндийн төв”-үүдийн үйл ажиллагааг өргөжүүлж цэцэрлэг сургуулийн тоог нэмэх боломж байгаа эсэхийг асуухад аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагууд холбогдох харриулт өглөө. Аймгийн Засаг дарга С.Насанбат: “Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед ОНХС болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирж буй санхүүжилт нь өмнөх жилүүдээс харьцангуй бага байгаа учир орон нутгийн төсвийн зохистой тэнцвэрийг хангаж зарлагын үр ашгийг нэмэгдүүлэн төсвийн зарцуулалтыг оновчтой зөв зохион байгуулах нь зүйтэй” хэмээн онцоллоо.

Хуралдаанаар аймгийн 2016 оны тодотгосон төсвийн орлогыг 18079.7 сая төгрөг, улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 1742.9, зарлагыг 19335.7 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1079.9 сая төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 592.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 4108.2 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 32,121.5 сая төгрөг. Мөн 2017 оны аймгийн төсвийн орлогыг 170778.7 сая төгрөг, зарлагыг 16273.4 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 305.2 сая төгрөг, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1077.6 сая төгрөг, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 577.6 сая төгрөг, “Орон нутгийн хөгжлийн сан”-г 671.1 сая төгрөг, Сумдаас улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 33060.2 сая төгрөөр тус тус батлуулахаар санал оруулсныг хэлэлцээд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%