Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болов

2016-11-30

      Сар бүрийн 29-ны өдөр аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн болдог уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2016.11.29/ тус зөвлөгөөн хуралдаж цаг үеийн байдалтай холбогдуулан 4-н мэдээлэл хийгдлээ. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 2016 оны 12 дугаар сарын цаг агаарын нөхцөл 2009 оны 12 дугаар сарын цаг агаарын байдалтай төсөөтэй болох төлөвтэй байгаа ажээ. 2009 оны агаарын температур уур амьсгалын дунджаас 2-6 градусаар хүйтэрч байсан жилүүдийн нэг болохыг Ус цаг уур орчны шинжилгээний албанаас анхааруулж байлаа. Үүний дараагаар Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэл хийсэн юм. Тус хэлтэс нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр 3 тасагтайгаар нийт 65 төрлийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудад үзүүлж байна. Аймгийн Захирагчийн албанаас хотын доторх цас мөсний цэвэрлэгээний явцын талаар мэдээлэл хийлээ. 2016 оны 10-11 дүгээр сард 12 удаагийн их хэмжээний цас орсон бөгөөд НААҮГ-ын зам талбайн үйлчлэгч нар нийт 26,2 км авто зам, 98,6 км явган хүний зам, талбайн цас мөсийг тогтмол цэвэрлэж аюулгүй байдлыг ханган ажиллажээ. НААҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 39 тн давс, 18 тонн бодис, 100 тн хайрга бэлдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 41%-ийг нь хэрэглэжээ. Аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгавар, 11 дүгээр сарын 03-ний өдрийн 03/22 тоот албан мэдэгдэл, Дархан сумын Засаг даргын 04 дүгээр албан даалгавар, НААҮГ-ын даргын уриалгын хамт нийт 296 байгууллагад хүргүүлсэн байна. Түүнчлэн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар албан даалгаврыг шинэчлэн гаргажээ. Эдгээр мэдээллийг тавьсны дараагаар аймгийн Засаг дарга нийт хэлтэс агентлагийн дарга нарт үүрэг даалгавар өгсөн юм. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учраас хэлтэс агентлагийн дарга нар бэлтгэлээ сайн базааж, бэлэн байдалтай ажиллах, хүндэрсэн сумдын малчдад тусламж үзүүлэх, хотын доторх зам талбайн цас мөсийг хамтдаа хуваарын дагуу хугацаанд гүйцэтгэх хэрэгтэйг анхаарууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%