Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА

2016-11-16

Амар тайван, эрүүл аюулгүй, тохижилт  сайтай дүүргийг цогцлоохын  төлөө хичээн ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн их бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байна.  Энэ сарын 10-ны өдөр дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д. Бат-Эрдэнэ, Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар Улс, Нийслэл, дүүргийн хөрөнгөөр хороодод хийгдэж байгаа ажлын явцтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өглөө. 

Тухайлбал 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төсвөөр баригдаж байгаа 27.72 метр урттай төмөр бетон авто гүүрийн ажлын явцтай танилцсан бөгөөд, тус ажлын гүйцэтгэгчээр “Төгс Зам” ХХК ажиллаж ашиглалтанд оруулахад бэлэн болсон байна. Мөн хүн ам ихтэй хороодын нэг болох 12 дугаар хороонд дүүргийн төсвөөр баригдсан Жишиг өрхийн Эрүүл мэндийн төвийн байгууламжтай танилцаж, санал бодлоо солилцлоо. 

Гэр хороодод нэн чухал шаардлагатай байдаг сургууль цэцэрлэгийн байр барих ажил амжилттай хэрэгжиж байгаагаас улсын төсвөөр хийгдэж байгаа 16 дугаар хорооны 150 хүүхдийн ортой 246 дугаар цэцэрлэг, нийслэлийн төсвөөр баригдаж байгаа 120 хүүхдийн ортой 221 дүгээр цэцэрлэг болон 180 хүүхдийн багтаамжтай 139 дүгээр бага сургуулийн цогцолборын ажлаас харагдаж байна. Эдгээр сургууль цэцэрлэг нь ирэх 12 дугаар сард ашиглалтанд орж хүүхэд багачуудаа хүлээж авахаар бэлтгэгдэж байгаа юм. 

Мөн үеэр 16 дугаар хороонд байрлах “Гэгээлэн” ТББ-ын албан хаагчидтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцан амжилт хүслээ. Тус төв нь нийгмийн эмзэг давхаргад өртөж буй хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын нөхцөл бололцоо муугаас нийгэмд оролцох оролцоо дутмаг байгаа хүүхдүүдийг дэмжиж ажилладаг бөгөөд дүүргээс ажиллах нөхцөл бололцоог нь сайжруулан ажлын байраар хангасан байна.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%