Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын Багийн ИНХ-ын дарга нарын зөвлөгөөн болов

2016-11-17

Дархан сумын Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарын зөвлөгөөн өнөөдөр / 2016.11.17/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус зөвлөгөөнөөр үндсэн 4 асуудлаар мэдээлэл хийв. Зөвлөгөөний эхэнд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням : Шинээр сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийн товч танилцуулга , цаашид хэрхэн ажиллах зарчмын талаар ярилаа. 2017-2020 оны ИТХ-ын Төлөөлөгчид харьцангуй залуужсан. Энэ ч утгаараа туршлагатай Багийн ИНХ-ын дарга нар Төлөөлөгч бүрийг иргэд сонгогч, ард иргэдтэй холбох ажлыг зохион байгуулна. Түүнчлэн тухайн багт тулгамдсан асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг хийхэд анхаарч ажиллахыг хүслээ. Зөвлөгөөнөөр 2016 онд сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид, Хороодын ажиллах журам, бүрэлдхүүнийг танилцуулав. Түүнчлэн Багийн ИНХ-ыг ямар хэлбэрээр хийх талаар санал авлаа. Зөвлөгөөний төгсгөлд Дархан сумын ИТХ-ын Бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл, Сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж 2016.12.02 ны дотор дээрх саналуудыг нэгтгэж ирүүлэхийг үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%