Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” ГАРЫН АВЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2016-11-15

Улсын Их хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төсөл”-ийн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналтын чиг үүргийг сайжруулах нь” гарын авлагын агуулгын хэлэлцүүлэг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол нутгийн удирдлагын холбооны байранд болж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны хяналтын асуудал хариуцсан ажилтнууд оролцлоо.
Хэлэлцүүлгийн зорилго нь бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүргийг чанартай хэрэгжүүлэх мэдээлэл солилцон арга барилаа ярилцах, гарын авлагын агуулгын талаар хэлэлцэхэд оршиж байв.  
Гарын авлагад “ИТХ-ын байгууллагын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх журам”, “ИТХ-аас гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үлгэрчилсэн журам”, “Төсөв санхүү, орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл зарцуулалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, “Нээлттэй өдөрлөг, нэрэмжит үзлэг хийх, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг явуулах нийтлэг журам”, “Асуулга тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”-уудыг нийтлэг байдлаар боловсруулан оруулж байгаа юм. 
Цаашид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны хяналтын асуудал хариуцсан ажилтнууд нь сумдад дээрх журмуудыг хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллана. 
Мөн Нутгийн удирдлагын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баасанжав Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд оруулах зарим нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%