Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СҮХБААТАР СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ III ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

2016-11-15

Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрийн дэргэд 1956 онд анхлан байгуулагдаж байсан Сүхбаатар сумын III цэцэрлэг байгуулагдсан цагаасаа сургуулийн өмнөх боловсролын салбарт хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, та бидний хойч ирээдүй болсон олон зуун хүүхэд багачуудыг асран халамжилж, сурган хүмүүжүүлж, тэдний авъяасыг нээн хөгжүүлэн, эрүүл чийрэг бие бялдартай, өв тэгш хүмүүжилтэй, өндөр боловсрол мэдлэгтэй иргэд болох эх суурийг тавьж, аймгийн боловсролын салбарын хөгжилд түүчээлэн оролцож, түүхийг бүтээлцсээр нэгэн жарныг элээжээ.

Бүтэн жарны түүхийг ардаа орхисон тус цэцэрлэг энэ өдөр түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлж амжилт ололтоо дүгнэн цэгнэлээ. Цэцэрлэгийн ойн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн БСУГ-ын дарга Д.Загдгочоо болон Сүхбаатар сумын удирдлагууд  оролцон тус цэцэрлэгийн түүхэн замналд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу халуун насаа зориулан ажилласан үе үеийн эрхлэгч, багш, ажилчдад баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

Баярын арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цэцэрлэгийн ахмад багш Ц.Дэлгэрмааг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, багш З.Гэрэлтнаран, Х.Удвал, Ж.Ганчимэг нарыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшууллаа.

Баярын хуралд МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөтлөгч Ш.Ёолк хүрэлцэн ирж оролцон Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн хамт олонд ерөөлийн дээд үгээ айлтгаж, яруу тансаг шүлгээр баярын мэнд дэвшүүллээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4723
3347 / 71%
867 / 18%
248 / 5%
261 / 6%