Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2016-11-11

2016 оны 11 дүгээр сарын 7-ноос эхлэн аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын хяналтын хорооны гишүүд томоохон хэлтэс агентлагийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд “ДДЦС” ТӨХК, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, “ДДС” ТӨХК, “Дархан-Ус суваг” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан бол /2016.11.10/ аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, Хөдөлмөр, Нийгмийн бодлогын хяналтын хорооны гишүүд танилцсан юм. Манай аймгийн хэмжээнд 0-18 насны 32186 хүүхэд байдаг бөгөөд эдгээрээс 123 хүүхэд асрамж халамжийн байгууллагад, 328 хүүхэд дотуур байранд, 70 өрхийн 103 хүүхэд орц подвальд,17 хүүхэд ял шийтгэл авсан бол 33 хүүхэд хохирогч, 484 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг байна. 2016 онд “Зулзагын гол” хүүхдийн зусланд эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах зорилт тавин, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ЭМГ, худалдан авалтын гэрээг аж ахуйн нэгж байгууллагууд нийт төр, төрийн бус 11 байгууллагатай гэрээ байгуулан ажилласан бөгөөд нийт 77 ээлжинд 725 амрагч хүүхэд амарчээ. Үүнээс гадна энэ хугацаанд 20 иргэнийг түр ажлын байраар хангажээ. Энэ өдрийн уулзалтын үеэр тус газраас дараах зүйл тулгамдаж байгаа хэлж холбогдох арга хэмжээ ажиллахыг хүссэн юм. Тухайлбал хүүхдийн төлөө зөвлөлийн ажлыг дэмжих, төсөв батлах , “Түр хамгаалах байр”-ыг дахин ажиллуулах, Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжиж урсгал болон үйл ажиллагааны зардлыг 2017 оны орон нутгийн төсөвт тусгах, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлсэн юм. Аймгийн удирдлагууд цаашлаад төлөөлөгчид уг асуудлуудыг анхааралдаа авч ажиллахаа илэрхийлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%