Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Ж.БАЛЖИННЯМ ТАМГАА ГАРДАН АВЛАА

2016-11-07

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан өнөөдөр /2016.11.07/  морин цагт эхлэв. Хуралдаанаар Дархан сумын  ИТХ-ын даргад Ж.Балжиннямын нэрийг дэвшүүлж Төлөөлөгчдийн 100 % -ийн саналаар дэмжлээ. Ж.Балжинням ИТХ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллахаар болж байна.


      Дархан сумын ИТХ-ын даргын тамгаа хүлээн авах үзэр Ж.Балжинням :   “ Итгэл хүлээлгэсэн нөхөддөө баярлалаа. Дархан хотын иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах болно ” . Бүрэн эрхийн хугацаанд үндсэн 4 чиглэлд анхаарч ажиллана гэсэн юм. Тодруулбал:
-    Төлөөлөгч нэг бүрийг иргэд сонгогчтой ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах
-    Багийн Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг дэмжин идэвхжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана
-   Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах
-  Төлөөлөгчдийг мэдээллээр хангах, иргэдэд мэдээллийг түгээх талд анхаарч ажиллана гэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%