Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2016-11-06

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус Дөрөвдүгээр Хуралдаан өнөөдөр /2016.11.05/ болов.

Хуралдаанаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнгийн тухай болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай,  Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталсан юм.

Хуралдаанд “Дархан-Уул аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнгийн тухай” аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Энхбат, “Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн  дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар тус тус илтгэлээ.
 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а”, 19 дүгээр зүйлийн 19.1, аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны “Санал хураалтын дүнгийн тухай” 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын 2016 оны дахин сонгуулийн дүнгийн дагуу А.Энхболд, Д.Гантулга, Б.Жавхлан, Ч.Оюунчулуун, М.Мөнхбаяр, Д.Элдэвсайхан, Э.Дамдиндорж, А.Бадамнямбуу, Б.Нямбаяр, Э.Азжаргал, Д.Батбаяр, Б.Эрдэнэтулга нарын Төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болсонд тооцож, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон Д.Элдэвсайхан, Б.Жавхлан, Т.Тулгаа, Д.Батбаяр, С.Ганзориг, З.Бадрал, Б.Азжаргал, Д.Амарсанаа, С.Насанбат, Ч.Оюунчулуун, А.Бадамнямбуу, Н.Лхагвасүрэн нарын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Үүний дагуу Хуралдаанаар дээрх шинэ Төлөөлөгчдийн үнэмлэхийг гардуулж, Төлөөлөгчийн эрхийг нь баталгаажуулсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%