Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Бохир усны менежментийг сайжруулах Мон-344/345 төслийн санамж бичгийг үзэглэнэ

2016-11-01

Дархан хотын цэвэрлэх байгууламжийг сайжруулах шинэчлэх асуудлыг олон жилийн өмнөөс ярьсан. 50 гаруй жилийн настай бохирын шугам солих ажил энэ оноос эхлэн хийгдэж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болох 20.7 сая долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд төсөл хэрэгжих юм. Энэ хүрээнд төслийн санхүүжүүлэгч болох Азийн хөгжлийн банкны төлөөллүүд Дархан хотод 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ажилласан юм. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд тэдэнтэй албан уулзалтыг хийж, төслийн санамж бичигт тусгах саналуудыг хэлэлцлээ. Улмаар төсөл хэрэгжүүлэх санамж бичгийг Барилга хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк, “Дархан Ус суваг” ХК-ийн удирдлагууд 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо үзэглэнэ. Дээрх уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны хувьд олон улс оронд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсний дунд энэ төрлийн төсөлд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж байсан арвин туршлагатай тухай холбогдох албаныхан ярьж байлаа.

Ийнхүү байгаль орчинд ээлтэй хот байгуулалтыг дэмжих зорилготой уг төсөл хэрэгжсэнээр 1965 онд ашиглалтад орсон Дархан хотын бохир усны шугамыг солих, цэвэрлэх байгууламж бүхэлдээ шинэчлэгдэх ач холбогдолтой.

“Дархан Ус суваг” ХК нь хоттойгоо нас чацуу шахам 5300 метр шугам хоолойг шинэчлэхээс эхлээд дагалдах олон ажлыг эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр хийж гүйцэтгэхээр ажил өрнөөд байна. Эдгээр ажил хийгдсэнээр одоо ашиглаж байгаа хуучирсан шугамууд шинээр солигдохоос гадна эн тэргүүнд иргэдийн амьдрах орчин сайжрах, ундны усны эх үүсвэр болсон Хараа голын сав газрын тогтвортой байдлыг хангахад том хувь нэмэр үзүүлнэ хэмээн гадаад, дотоодын мэргэжилтнүүд үзэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%