Булган аймаг болон Орхон аймаг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.
Булган аймаг болон Орхон аймаг 2016-2020 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Булган аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын тэнхимд боллоо. Уг арга хэмжээнд Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон хоёр аймгийн бусад удирдлагууд оролцлоо.