Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Монгол цуурын гайхамшгийг бурхантын хөндийд эгшиглүүлье" сургалт, судалгааны ажил эхэллээ

2016-10-10

Mонгол цуур хөгжмөөр дамжуулан авьяаслаг хүүхэд залуучуудад хөгжмийн боловсролыг илүү боломжит нөхцөлтэйгөөр эзэмшүүлж сурталчлах үйл ажиллагааг аймгийн Музейд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Монгол цуур үндэсний хөтөлбөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд энэ онд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эхлүүлсэн байдаг. Судалгааны зорилго ньөвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв уламжлал, түүх соёлын дурсгалаа хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршиж байна. Энэ хүрээнд Монгол цуур хөгжмөөр дамжуулан ЕБС-ын сурагчдын хөгжлийн боловсролыг дээшлүүлэх, сургалтад үнэ төлбөргүйгээр хамрагдах боломжийг аймгийн Музейн хамт олон Монгол цуурч, соёл судлаач Б.Наранбаттай хамтран олгож байгаа юм байна. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устах аюулаас сэргийлж, хойч үедээ өвлүүлэх сурах судлах сурталчлах үйл ажиллагааны тогтолцоог энэхүү судалгаа, сургалтаар Дархан-Уул аймагтаа бүрдүүлэх, цуур хөгжим, цуурдах урлагийн уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд ийнхүү дээрх хамт олон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%