Аймгийн ИТХ-ын II хуралдаан 10
дугаар сарын 07-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн
2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн 2015 оны
орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн орлогын гүйцэтгэлийн нийт дүнг
62852121,5 мянган төгрөгөөр, төсвийн зарлагын гүйцэтгэлийн нийт дүнг 62757605,0
мянган төгрөгөөр тус тус баталлаа.
2.Сэлэнгэ аймгийн
2016 оны тодотгосон төсөв батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн 2016 оны
тодотгосон төсвийн орлогыг 65504397,3 мянган төгрөг, зарлагыг 65504397,3 мянган
төгрөгөөр тус тус батлав.
3.Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлогын хороодыг байгуулах тухай асуудлыг
хэлэлцээд аймгийн ИТХ-д доорх Бодлогын хороодыг байгуулахаар тогтов. Үүнд:
1.Байгаль орчин, үйлдвэр, хөдөө аж
ахуйн бодлогын хороо
2.Эдийн засаг, төсвийн бодлогын
хороо
3.Нийгмийн бодлогын хороо
4.Нутгийн удирдлага, хууль хяналтын
бодлогын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороог байгуулав.
4.Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Бодлогын хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцээд
Байгаль орчин, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хорооны бүрэлдэхүүнд Б.Туяа,
С.Раднаабазар, Ө.Чимэддорж, М.Баярбаатар, М.Ганбаатар, Д.Бадрах, Б.Пүрэвсүрэн,
Б.Ганболд, А.Шоовдор, Ц.Отгонтүйн, Х.Даваахүү, Ч.Жамбалнямбуу, Ж.Наранцэцэг,
Х.Мөнгөн нар, Эдийн засаг, төсвийн бодлогын хорооны бүрэлдэхүүнд Б.Энхбат,
Ж.Сайнцог, Б.Цээпилдорж, Л.Ганболд, Ч.Жаргалсайхан, Г.Бат-Орхон, Ш.Оргил,
О.Буянаа, Б.Орхон нар, Нийгмийн бодлогын хорооны бүрэлдэхүүнд Б.Нарантуяа,
Г.Тунгалаг, Л.Өлзийцэнгэл, С.Тулга, Д.Өлзийбадрах, Б.Отгонбаяр, Т.Сайнжаргал
нар, Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хорооны бүрэлдэхүүнд Г.Бямбаа,
Ж.Отгондалай, Д.Пүрэвдорж, Ж.Ганболд, Н.Гэрэлт-Од, Ц.Эрдэнэчимэг, П.Батбаатар
нарын бүрэлдэхүүнтэй байхаар баталлаа.
5.Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлогын хороодын дарга нарыг томилох тухай асуудлыг
хэлэлцээд Байгаль орчин, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хорооны даргаар С.Раднаабазар,
Эдийн засаг, төсвийн бодлогын хорооны даргаар О.Буянаа, Нийгмийн бодлогын хорооны
даргаар Т.Сайнжаргал, Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хорооны
даргаар Ц.Эрдэнэчимэг, Төсвийн зарлагын
хяналтын дэд хорооны даргаар Б.Орхон нарыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн
100 хувийн саналаар томиллоо.
Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанд ирвэл зохих 37 төлөөлөгчөөс 32
төлөөлөгч ирж хуралдааны ирц 86,4 хувьтай байлаа.