Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ОЙГООС МОД БЭЛТГЭХ ХУВААРИЙГ БАТЛАВ

2016-10-03

Аймгийн хэмжээнд нийт 71 ойн нөхөрлөл, ААНБ үйл ажиллагаа явуулж, нийт 61140 га талбайг гэрээгээр хариуцан хамгаалж байна. Харин Дархан-Уул аймагт "Домогт Шарын гол" ХХК, "Баялаг Шарын гол" ХК, "Зорголт хавчуу" ГЗБХНөхөрлөл, Сувд сүлжээ ХХК,  "Элбэг Шарын гол" ХХК, "Тэгш цацралт" ХХК зэрэг 6 байгууллага ойн арчилгааны болон цэвэрлэгээний огтлолт явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх зөвшөөрөл аван, гүйцэтгэжээ. Тухайн жилд түлээний болон хэрэглээний зориулалтаар бэлтгэх модны дээд хязгаарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоодог юм.

Аймгийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын газраас танилцуулсан судалгааг үндэслэн, 2016 онд ойгоос хэрэглээний зориулалтаар 3000 м/куб, түлээний зориулалтаар 600 м/куб модыг нийт 150 м/квадрат талбайгаас арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах замаар бэлтгэх дээд хягзаарыг тогтоов.

Хурлын үеэр Тэргүүлэгчдээс уг асуудлыг зохистой хугацаанаас нь хожимдуулж, Тэргүүлэгчдийн хуралд оруулсан нь  иргэн ААНБ-уудын мод бэлтгэх хугацааг оройтуулж, хүндрэл чирэгдэл учруулж байна хэмээн шүүмжиллээ.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан хязгаарт багтаан ойн арчилгааны болон цэвэрлэгээний огтлолтыг ойн мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах ойн мэргэжлийн байгууллагыг сонгохдоо ойн менежментийн төлөвлөгөөтэй, 2015 онд мод бэлтгэлийн ажлаа хангалттай сайн гүйцэтгэсэн, ойн нөөц ашигласны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан,  дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг харгалзан, хуваарилалт хийхийг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%