Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2016-09-29

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, чиглүүлэх үүрэгтэй ажилладаг. 
Өнөөдөр /2016.09.29/ ГХУСАЗЗөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлын эхэнд аймгийн Цагдаагийн газраас  “2016 оны эхний 8 сарын гэмт хэргийн гаралтын нөхцөл байдлын мэдээлэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажлын товч тайлан”-г танилцууллаа. 
Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 8 сард 456 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 88 хэргээр буюу 16.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнээс 374 буюу 82.0 % нь хотын төвд үйлдэгдсэн бөгөөд  гэмт хэргийн гаралт Дархан сумын 3, 6, 8, 10, 11, Өргөө, Хонгор, Шарын гол сумдад 53.8 хувь хүртэл өсчээ. Харин бусад сум, багуудад эсрэгээрээ гэмт хэргийн гаралт 71.4 хувь буурсан үзүүлэлт гарсан. 
Гэмт хэрэг үйлдэгдсэн байршлаар нь ангилбал 39,6 хувь нь ахуйн хүрээнд, 21,7 хувь нь гудамж талбайд, 10 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн байна. 
Аймгийн Цагдаагийн газраас мэдээлснээр аливаа төрлийн гэмт хэргийн дийлэнх хувь нь 22-06 цагийн хооронд буюу орой үдшийн цагаар гардаг байна. Мөн нийт гэмт хэргийн 2-3 гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн, нийт холбогдогчдын 2-3 хүн тутмын 1 нь согтуугаар гэмт хэрэг үйлддэг ажээ.
Аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Сар шинэ, “Нэг тэрбумаараа тэмцэцгээе”, “Тамхины хяналт”, “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье”, “Иргэн таны төлөө” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь тодорхой үр дүнд хүрчээ.
Тус байгууллагаас орон нутагт гэмт хэргийн гаралт өсөж байгаа шалтгааныг тодруулан тайлбарлаж, тодорхой шийдвэртэй арга хэмжээ авч өгөхийг хүссэн юм.
Тухайлбал нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын нэгдүгээр давхарт архи согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрлийг хяналтгүйгээр олгож, цэгийн тоог огцом нэмснийг дагаж, ахуйн хүрээний архидалт, гэмт хэрэг нэмэгдэж байгаа юм. Мөн Цэнгээний газруудын ажиллах цагийг сунгасан  шийдвэрийг цуцлах нь зүйтэй гэсэн саналыг гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%