Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАЙГАЛЬ ОРЧИН, ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО “САН-ОРГИУ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

2016-09-29

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, Экологийн бодлого хяналтын хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батсайхан, М.Жаргалсайхан нар 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус газрын үйл ажиллагаа, багаж тоног төхөөрөмжтэй танилцан, холбогдох мэдээ мэдээллийг харилцан солилцож хамтран ажиллалаа. 

Байгаль орчин, экологийн тэнцвэрийг хадгалж, Үндэсний хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улсдаа томоохонд тооцогдох үйлдвэрийн нэг бол "Сан оргиу" ХХК юм. 

Айл өрх, ААН байгуулга орцны тохижилтонд зориулсан сандал, хогийн сав, хашаа, хайс, траншейны таг гэх мэт 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тус компани маань цаашид ажиллахад эдийн засаг болон борлуулалтын ихээхэн хүнд байдалд ороод байна. 

Хаягдал хуванцарыг цэвэрлэж, ялгаж, бутлах, хайлуулах, хэвэнд цутгах, хөргөх гээд 10 гаруй дамжлагын дараа шинэ бүтээгдэхүүн гардаг аж. Зөвхөн ус, ундааны сав гэлтгүй гялгар уутыг хүртэл боловсруулж болдог нь бас нэг давуу тал. Жишээ нь, 600 тонн гялгар уут, хуванцар савыг боловсруулахад 12 мянган метр хашаа, 600 ширхэг сандал, 400 ширхэг хогийн сав, 30 мянган ширхэг хуванцар шон гарна гээд бодохоор Монгол даяар бүрхсэн их хуванцар хаягдал хэдий хэмжээний баялаг вэ? гэдэг нь тодорхой болно. Хөрс бохирдуулж, хөлд хөглөрсөн хаягдлыг дахин ашиглах санаа монголд хүчээ авсан боловч цаашид Төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байгааг тус үйлдвэрийн удирдлагууд хэлж байна. Бидний хэрэглээ сандал, ширээ төдийхнөөр зогсохгүй ч үүнийг амьдралдаа хэрэглэж эхлүүлэх нь хамгийн том дэмжлэг билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%