Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХОТЫНХОО 55 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ДАРХАНЧУУД УРЛАГ, СОЁЛ, СПОРТЫН НААДМААР ЭХЛҮҮЛЛЭЭ

2016-09-26

Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд урлаг, соёл, спортын их наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд их наадмын нээлтийн үйл ажиллагаа /2016.09.24/ Дархан-50 цогцолборт ёслол төгөлдөр болов.

Урлаг соёл, спортын их наадмын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга С.Сүнчин, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Батлав, Залуучууд театрын дарга А.Болорсүх, Хүүхдийн номын ордны дарга Л.Мөнхбаатар, Дархан-Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ариундалай нар оролцож нийт хүрэлцэн ирсэн Дарханчууддаа баяр хүргэлээ.


Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбат их наадмыг нээж хэлсэн үгэндээ “Хотынхоо 55 жилийн түүхийг хамтдаа бичилцэж буй нийт Дарханчууддаа ойн баярын мэнд хүргэж, Дархан хотын цаашдын ирээдүй, хөгжил, бүтээн байгуулалтад энэ хотоор овоглодог иргэн, ААНБ бүрийн оролцоо чухал.” хэмээн онцолсон юм.

Уг арга хэмжээнд Залуучууд театрын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөж, Оюуны ирээдүй цогцолборын 68 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг “Кобой бүжиг”, 15 дугаар сургуулийн 450 сурагч “Бие биелэгээ”, 18 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд “Монгол бүжгийн цоморлог” урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

 Их наадмын соёл урлаг болоод спортын уралдаан тэмцээнд Дархан-Уул аймгийн бүх насны  иргэд  оролцож, авьяас чадвараа сорино.

Тухайлбал 2016 оны 9 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд “Хүүхдийн язгуур урлагийн наадам”, 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Оюутны урлагийн их наадам” зохиогдож, 10 дугаар сарын 17-нд “Хот байгуулагдсаны өдөр”-ийн хүндэтгэлийн нэгдсэн  тоглолт болох юм.

Харин 9 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 16-ыг хүртэл хугацаанд гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх гэсэн спортын тэмцээнүүдийг өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулж байна.

 Мөн “Хөгжлийн загвар Дархан” багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС-ын сурагчдын дунд “Миний дархан хотын ирээдүй” эссэ бичлэгийн уралдаан, “Номын баатрууд амилсан нь” үлгэрийн баатруудын дүрийн тоглолт зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%