Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ӨӨДЛӨХ АЙЛЫН ӨНГӨ ҮҮДНЭЭСЭЭ...

2016-09-20

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жил, Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой тохиож, барилгын салбарынхан ойн баярынхаа хүрээнд олон сайхан ажлыг санаачлан, зохион байгуулж байна. Тухайлбал аймгийн ЗДТГ, ГХБХБГ, Барилгачдын  холбоо хамтран ойн баяраараа “Дархан хаалга”-ыг тохижуулж, бэлэг барилаа.

1976 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу Дархан хотын буурийг тавьсаны 15  жилийн ойгоор хотынхоо 2 талд хаалга барих шийдвэрийг тухайн үеийн удирдлагууд гаргаж байжээ.

Уг шийдвэрийн дагуу хойд хаалгыг СОТ-1 буюу Зөвлөлтийн барилгын анги, урд хаалгыг СОТ-2 буюу Монгол барилгын анги барихаар болж, Монголын анхны Архитектор н.Чимэд “Дархан хаалга”-ны зургийг нь гаргаж байсан түүхтэй.

“Дархан хаалга”-ны 6 багана нь Дархан хотыг барьж байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак зэрэг улсуудын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг бэлэгджээ.

Тулгуур 6 баганын урд ах дүү найрамдалт орнуудын сүлдийг шинээр байрлуулан,  оройд нь 6 орны тугийг мандуулсан нь Дархан хот үүсэн байгуулагдсан түүхэн үйл явдлыг Дарханчууддаа дахин сануулж байна.

Өнгө зассан “Дархан хаалга”-ны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон бусад холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, барилгын салбарын төлөөлөл оролцон, хүндэтгэлийн туузыг хайчиллаа.

 “Дархан хаалга”-аас нь эхлээд хотын бүх орон сууц, барилга байгууламжийг барихад гар бие оролцож явсан барилгын салбар ийнхүү 40 жилийн дараа “Дархан хот”-ынхоо үүд, хаалганы өнгийг заслаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%