Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Орхон кластер төсөл хэрэгжүүлэх санал тавилаа

2016-09-19

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймагт ажиллаа.Тэрээр Орхон сумын хүнсний ногооны талбайд иргэд,тариаланчидтай уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар танилцууллаа.

1968 онд байгуулагдсан Орхон сумын нийт иргэдийн 80 орчим хувь нь төмс, хүнсний ногоо тариалдаг. Жилдээ 8.000-13.000 тн ургац хураан авч улсынхаа нийт ургацын 10 гаруй хувийг дангаараа хангадаг. Усалгаатай 1000 гаруй талбай, усалгаагүй 700 гаруй га-д тариалалт хийдэг тухай тус сумын Засаг дарга Б.Батбаяр танилцууллаа.


Энэ жил тариалсан талбайн ургацын дундажаар төмс 3560тн, хүнсний ногоо 12605.66 тн хураан авсан байна. Сумын дунджаар 16166тн төмс, хүнсний ногоо хураах урьдчилсан баланс гарсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр ургац гэж ногоочид ярьж байлаа. Тэд хүнсний ногооны борлуулалт, зоорийн асуудал, иргэдийн гар дээрээс чанаргүй баталгаагүй үр зарагддаг, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудаа салбар яамандаа уламжилсан.

Харин Засгийн газрын тэргүүнд Орхон сумын тариаланч, ногоочид саналаа нэгтгэн Орхон кластер” нэртэй шингэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслийг орон нутагт хэрэгжүүлж, ажлын байр нэмэгдүүлж байгуулахад дэмжлэг хүссэн юм. Учир нь хүнсний ногоочид, тариаланчдын өмнө хамгийн эхээр тулгамдаж байгаа асуудал бол нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож “үйлдвэрлэх” асуудал гэнэ.

Орхон суманд 1970-1990-ээд он хүртэл БНБАУ-ын техник эдийн засгийн тусламжтай байгуулагдан ажиллаж байсан жимс ногоо, консервийн үйлдвэрийн арвин туршлагыг түшиглэн Орхон Кластер нэртэй шингэн бүтээгдэхүүн, жимс жимсгэний төрөл бүрийн ундаа үйлдвэрлэх, төрөл бүрийн ногооны салат, өргөст хэмх дарах, савлах, тоног төхөөрөмж бүхий сав баглааны цогц үйлдвэрлэл байгуулах боломжтой гэж тус сумынхан үзэж байгаа юм байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%