Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЗАСАГ ЗАХИРГАА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2016-09-16

      Т.Ганболд даргатай Засаг захиргаа хууль эрх зүйн бодлого хяналтын хороо нь 2016 оны сүүлийн хагас жилд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороод нь хариуцсан ажлынхаа талаар бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлэх зорилтыг тодорхойлоход оролцож, түүнийг хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн төлөвлөгөөнд тусгуулан, хяналт тавьж ажилладаг.
     Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал:
•    НӨУБ-ыг бэхжүүлэх, төлөвшүүлэх, төлөөлөгчидтэй ажиллах
•    Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа
•    Төрийн байгууллага
•    Аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн шийдвэрийн хэрэгжилт, хяналт шалгалт
•    Ард нийтийн санал асуулга
•    Хүний эрх, эрх чөлөө
•    Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
•    Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх
•    Эрх зүйн туслалцаа
•    Өргөдөл гомдлын асуудал тус тус хариуцах бөгөөд харъяалсан асуудлын хүрээнд холбогдох газар, хэлтэс, албаны үйл ажиллагаатай танилцах, мэдээ мэдээлэл гаргуулж авах, удирдах ажилтныг урьж уулзах, холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтийг гаргуулан ажиллана.

     Засаг захиргаа хууль эрх зүйн бодлого хяналтын хороо нь хариуцсан ажлын чиглэлээр доод шатны Хурал, аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж байгууллагууд, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай танилцах, үзлэг шалгалт хийх, мэдээ тайланг нь сонсох шаардлагатай тохиолдолд удирдамж боловсруулан ИТХ-ын даргаар батлуулан гүйцэтгээд зохих зөвлөгөө өгөх, албан шаардлага тавих, үүрэг даалгавар өгөх зэрэг арга хэмжээ авч биелэлтийг хангуулах ба шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан шаардлага тавьж шийдвэрлүүлэх, хариуцлага тооцуулах арга хэмжээ авч болох эрхтэй юм.
     Тус хорооны төлөвлөгөөнд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албатай хамтран Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдаар явж аймгийн ИТХ-ын тогтоолын хэрэгжилт, НӨУБ-ын үйл ажиллагаа
, Орон нутгийн Хөгжлийн сан, бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжиж буй ажлуудын гүйцэтгэлтэй танилцах,

      Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах,  Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцах, Аймгийн Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцах, Аймгийн ЗДТГ-ын 2016 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлттэй тус тус танилцаж  ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%