Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН 29 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО.

2016-09-15

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр төрж өссөн Сэлэнгэ нутгаасаа ажил хөдөлмөрийн гараагаа эхлэн нутгийн захиргааны удирдах албан тушаалд олон жил үр бүтээлтэй ажиллаж, ард иргэдийнхээ итгэлийг хүлээн Монгол улсын Их Хурлын гишүүнээр удаа дараа сонгогдон, улмаар Монгол улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаа Жаргалтулгын Эрдэнэбатад нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж, нутаг орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаа гардуулан өгч Сэлэнгэ нутгийн зон олон нь цаашдын ажилд нь амжилт хүсч халуун баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4477
3114 / 70%
861 / 19%
246 / 5%
256 / 6%