Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НИЙТ 20 ЕБС “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДДАГ

2016-09-13

Хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч хүмүүжих эрхийг хангах, “Үдийн цай” хөтөлбөрийн гүйцэтгэгч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хүнсний хангамжийн эрүүл ахуйн стандарт, чанар, хүртээмжид хяналт тавих зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь явж танилцлаа.

Ажлын хэсэг Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, мэргэжилтэн Б.Энхцэцэг, Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал, Стандарчлал хэмжил зүйн газрын мэргэжилтэн Б.Баярбаатар нараас бүрдсэн бөгөөд  Дархан сумын Жигүүр цогцолбор, Энэрэл цогцолбор, Од цогцолбор, 9 дүгээр сургуулийн цайны газрын үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдэд өгдөг үдийн цайнд амталгаа хийж, хяналт тавьсан юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 20 сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгждэг ба улсын төсвөөс нийт 889,5 сая төгрөгийн санхүүжилтыг олгодог байна.

Үдийн цай хөтөлбөрөөр өдөрт 1 хүүхдэд 600 төгрөгөөр тооцож хоол хүнс нийлүүлдэг бөгөөд суралцагч хүүхдийн тооноос хамаарч, сургуулиудад жилд 40-163 сая төгрөгийг хуваарилдаг ажээ.

Улсын төсвөөс “Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтыг тогтмол хугацаанд олгодог. Тиймээс гэрээт байгууллагуудаас нийлүүлж буй хоол хүнс нь эрүүл аюулгүй, чанар, орц хэмжээ нь стандартад нийцсэн, хүүхдийн биед шим тэжээлтэй байх шаардлагатай юм.

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны сайдын 189 дүгээр тушаалаар “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмыг баталсан ба Сургуулийн захиргаа, эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн хяналтын комисс ажилладаг байна.

Ажлын хэсэг сургуулиудад ажиллах үеэр гэрээт компанийн удирдлагуудаас сургуулийн гал тогооны түрээсийн үнийг нэмэгдүүлэхгүй байх санал тавьж, зардал нэмэгдэх хэрээр хүүхдийн хоолны орц хэмжээ багасах магадалалтай тухай учирлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%