Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАЙГАЛЬ ОРЧИН, ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО АЖИЛЛАЖ БАЙНА

2016-09-08

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, Экологийн бодлого хяналтын хорооны эрхлэх асуудлын хүрээнд:
•    Ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалт
•    Мал аж ахуйн бодлого
•    Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал
•    Улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар
•    Геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны бодлого, хяналт
•    Агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал
•    Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал
•    Усны бодлого, нөөц, усны бохирдол
•    Хог хаягдал, дахин боловсруулалт
•    Байгаль орчны судалгаа хөгжил
•    Аялал жуулчлалын асуудлуудыг тус тус эрхлэн хариуцсан ажлын чиглэлээр
доод шатны Хурал, аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж  
байгууллагууд, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай танилцаж, хяналт тавих үүрэгтэй юм.


          Тус хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр
-Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс
-Аймгийн ЗДТГ-ын захирагчийн ажлын алба
-Хараа, Ерөө голын сав газрын захиргаа       
-Хүнс, ХАА-н газрын холбогдох мэдээ мэдээллийг сонсож үйл ажиллагаатай нь танилцлаа.
Дээрх байгууллагууд нь хариуцсан ажлын хүрээнд багтах асуудал бүрд байнгын судалгаа дүгнэлттэй байж, ямар хүндрэл бэрхшээл, доголдол дутагдал, зайлшгүй шийдвэрлэх, зохицуулах асуудал байгааг тухай бүр нь мэдээлж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүслээ.


           Цаашид тус хороо нь
-Байгаль орчин, аялал жуулчлалын газар
-МХГ-ын холбогдох улсын байцаагч
-Дархан сумын ЗДТГ
-УЦУОШАлба
-Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар
-НААҮГазар
-Сан-Оргиу ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах
-ОБГ-ын үйл ажиллагаатай танилцах
-Шарын гол сумын ЗДТГ
-Ойн нөхөрлөлүүдтэй танилцах
Орхон сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнтэй уулзан мэдээ мэдээлэл авах хамтран ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%