Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Булган аймаг дахь Дэлхийн зөн олон улсын байгууллагын хаалт боллоо

2016-09-08

ДЗОУБ манай аймагт урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд 17 жилийг ардаа орхижээ. Тус хугацаанд хүүхэд багачууд, өрх гэрийн сайн сайхан, хүний хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн, Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуйн салбарт 6 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг хийж ажилласан байна. Мөн малжуулах төсөл, эдийн засгийн төсөл, эрүүл мэндийн төсөл, боловсролын төслийг манай аймагт амжилттай хэрэгжүүлж 300 гаруй өрхийг гэртэй болгож, 120 орчим өрхийг байшинтай болгосон байна.ДЗОУБ-ын Булган аймгийн хөгжлийн хөтөлбөрийн хаалтын ажиллагаанд аймаг болон орон нутгийн удирдлагууд, сайн дурын ажилчид, ДЗОУБ-ын Монгол дахь удирдлагууд, мөн үе үеийн удирдлагууд, ажилчид оролцлоо.

Уг арга хэмжээг тохиолдуулан Булган нутгаа хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж эрхэлсэн ажилдаа гаргасан амжилтыг үнэлж  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 103 дугаар тогтоолоор аймгийн “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнасан шагналыг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат гардуулж баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%