Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр

2016-09-02

9 дүгээр сарын 1. Энэ өдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр. Дархан хотын маань цэцэрлэгийн бяцхан жаалууд, сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй.



Аймгийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчид болон аймгийн удирдлагууд сургууль цэцэрлэгүүдийн нээлтэнд оролцож, эрдэмтэн багш нар, оюутан сурагчид, энхрий бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүддээ хандан үг хэлж, аймаг орон нутгаас боловсролын салбарт баримтлах бодлого зорилтуудыг  танилцуулж сурлага хөдөлмөр, урлаг спортын ажилт гаргахыг хүсч баяр хүргэлээ.  


Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Дархан сумын Од цогцолбор сургууль, 7 дугаар цэцэрлэгийн нээлтэнд оролцсон ба аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ 4 дүгээр цэцэрлэг, аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ын дарга А.Янжмаа  6 дугаар цэцэрлэгийн нээлтэнд оролцлоо.



Энэ хичээлийн жилд манай аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 6385 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хэдий ч 7914 хүүхдийг хүлээн авахаар төлөвлөсөн бол 2140 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсноор төрийн болон хувийн хэвшлийн сургуульд нийт 19200 хүүхэд сурч хүмүүжинэ.





Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд боловсролын салбарт 1023 багш ажиллана. Эдгээр багш нарт хандсан “Багшийн хөгжил” зорилтот хөтөлбөрийг БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Багшийн хүрээлэн, МУИС, МУБИС болон Жайка, Койка, Тика зэрэг олон улсын байгуулагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж, жил бүр 90 сая төгрөг зарцуулахаар болсон байна.



 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%