Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ХҮҮХДҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛЭХ ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2016-09-01

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн Дархан-Уул аймгийн алслагдсан багуудын хүүхэд багачуудад нийтийн тээврийн үнэ төлбөргүй тусгай үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэхүү ажлыг Дархан хотын "Элит хөгжил" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд “Хөтөч-багш”-ийг мөн ажиллуулахаар болжээ.

Хүүхдүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх хариуцлагатай албанд зүтгэж буй Дархан Элит хөгжил ХХК-ийн ажилчид, “Хөтөч багш” нарт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас /2016.08.31/ сургалт зохион байгууллаа.


Сургалтад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Иргэний танхимын дарга А.Янжмаа “Хүүхдүүдэд нийтийн тээврээр үйлчлэх харилцаа хандлага, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн бол “Хүүхдийн эрх хамгааллын байдал” сэдвээр аймгийн Цагдаагийн газрын ГБХХГХУС байцаагч Ж.Баярчимэг, “Ажил үйлчилгээндээ хүүхдийг эрхэмлэх нь” сэдвээр ГБХЗХГ-ын хэвлэл мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн П.Сувдмаа, “Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч С.Хурцбилэг нар тус тус мэдээлэл өглөө.

Дархан сумын “Хөтөл” хороолол, “Мангирт”, “Ширээ нуруу”, “Хабитат” зэрэг 4 чиглэлд хүүхдийн автобусны үйлчилгээг хүргэх бөгөөд Дархан Элит хөгжил ХХК-ийн “Хөтөч багш”-ийн тусламжтайгаар сурагчдад зогсоолыг зарлах, хүүхдүүдийг автобуснаас бууж суух, зам хөндлөн гарахад туслах, замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөхгүй байх зэрэгт анхаарал тавин ажиллах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%