Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дуудлага худалдаа, Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд иргэд хяналт тавих боломж бүрдэнэ

2016-08-30

Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сум, аймгийн ИТХ-аар батлуулдаг. Тус газраас дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар тухайн газрыг худалдан борлуулж төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна. Иргэдийн зүгээс газрын албаны үйл ажиллагаанд “хангалтгүй” үнэлгээг өгдөг. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулахдаа “тал тохой татаж” худалдан борлуулдаг гэж иргэд харддаг.


Өнөөдрийн уулзалтын үеэр Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа  ГХБХБГ-ын даргад нэгэн хүсэлт тавив. Дуудлага худалдаа, Төсөл сонгон шалгаруулах ажилд Дархан сумын 18 баг тус бүрээс Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар асуудлыг таслах бус зөвхөн хөндлөнгийн ажиглалт хийх үүрэгтэйгээр оролцуулаач гэсэн юм. Ингэснээр  тухайн багийн иргэд мэдээлэлтэй байж, нөгөөтэйгүүр газрын наймааны хардлага багасч, иргэд хяналт тавих боломж бүрдэнэ. Уулзалтын төгсгөлд ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах явцад Багийн ИНХ-ын дарга нарыг оролцуулахад татгалзах зүйлгүй гэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%