Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Газрын албаны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулна

2016-08-30

Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалын газрын дарга Д.Ганбаяр, мэргэжилтэн Б.Мөнхчулуун нар өнөөдөр / 2016.08.30 /  ны өдөр Дархан сумын ИТХ-ын даргатай уулзалт хийв. Уулзалтын эхэнд сумын ИТХ-ыг дарга Т.Тулгаа : Газрын албаны өмнөх удирдлагын үед “ Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хүч түрэн аймгийн ИТХ-аар батлуулдаг гаж тогтолцоо үүссэн. Хуулийг хэрэгжүүлдэггүй өөрсдийн өнгө үзэмжээр төрийн ажилд ханддаг байдал газар авсан . Уг байдлыг нэн тэргүүнд өөрчилж хуулийг дээдлэн, харилцан бие биенээ хүндэтгэн ажиллахад анхаарч ажиллахыг хүсэв. ГХБХГазрын шинэ дарга Д.Ганбаяр сумын хэмжээнд бодлого тодорхойлогч ИТХ-ын даргатай уулзалт хийж цаашид юунд анхаарах хийгээд хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцов. Уулзалтын үеэр хотын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээтэй газрыг  сумын Засаг дарга, аймгийн Засаг даргатай зөвшилцөж газар олгох асуудлыг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцав. Уулзалтын төгсгөлд ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр :  Дээрх саналуудыг ажилдаа тусгаж ажиллах болно. Түүнчлэн сумын саналыг авч аймгийн ИТХ-аар асуудлыг хэлэлцүүлдэг зөв зарчим руу шилжинэ гэв. Газрын албаны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахад анхаарч ажиллана гэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%