Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аж ахуй нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр авто машины шинэ зогсоол байгуулж байна

2016-08-02

Дархан сумын 5-р багийн 20-2 дугаар байрны оршин суугчид байрныхаа өмнөх авто машины зогсоолыг өргөтгөн шинээр байгуулж өгөөчээ гэдэг хүсэлтийг багийн захиргаандаа удаа дараа гаргасан байна. 
Иргэдийнхээ хүсэлтийг багийн дарга нь Дархан сумын ЗДТГ-т уламжилсаны дагуу тус байрны өмнө авто зогсоол байгуулах ажил эхэллээ. Уг ажлыг Дархан сумын ЗДТГ-аас Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулж эрхэлсэн ажилгүй тодорхой тооны иргэдийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Бүтээн байгуулалтын уг ажил Орон нутгийн хөгжлийн санд тусгагдаагүй бөгөөд цэвэр аж ахуй нэгжийн дэмжлэгээр хийгдэж байгаа юм. 
Уг ажлыг оршин суугчид дэмжин тохижилтын ажилд гар бие оролцохыг Дархан сумын Засаг дарга уриалаад улмаар иргэдийн оролцоотойгоор сагсан бөмбөгийн тоглоомын талбай байгуулж өгөх талаар СӨХ-ны даргад уламжилжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%