Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЦАГДААГИЙН ГАЗАР 199 ГОМДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2016-08-01

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өнгөрөгч 7 хоногт гэмт хэргийн 34, захиргааны зөрчлийн шинжтэй 66 гомдол, 99 дуудлага, мэдээлэл нийт 199 гомдол, дуудлага бүртгэгдэн шалгаж байна. Дээрх эрүүгийн 34 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан 7 сая 50 мянган төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэл, байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах зорилгоор 1014 тээврийн хэрэгслийг шалган, 307 зөрчлийг илрүүлэн, зөрчилтэй 291 жолоочид бэлэн бус байдлаар 8 сая 398 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ноогдуулж, зөрчилтэй 10 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 12 жолоочийг илрүүлсэн бөгөөд “МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн дагуу арга хэмжээг оногдууллаа.

“Сэрэмжлүүлэг” арга хэмжээний хүрээнд “Миний монгол цэцэрлэгт хүрээлэн”, “Морин хуур цогцолбор”, Хараа голын эрэг орчмоор эргүүл шалгалтанд ажиллаж иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч, санамж бичиг тараасан байна. Хар морьтны хөтөл, Цайдмын замд Замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүл үзлэг шалгалт хийж 224 тээврийн хэрэгсэл шалган 80 зөрчлийг илрүүлэн зөрчилтэй 38 жолоочид 595 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг оногдуулсан байна.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%