Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

2016-07-18

Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг тохиолдуулан, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан-Уул аймгийн Төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр /2016.07.18/ Залуучууд театрт зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, аймгийн ИТХТ-ийн Нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын ерөнхий консул Доржиев Александр Цеденешиевич болон Дархан хотын үе үеийн удирдлагууд болох Л.Амарсанаа, Г.Эрдэнэбат, С.Насанбат, Ж.Мөнхтөр нар оролцлоо. Ийнхүү аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгаж, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, аж амьдралаараа Дархан хотынхоо түүхийг бүтээж буй 57 хүн төрийн дээд одон медалиар, 38 хүн салбарын шагналаар, 14 хүн аймгийн Засаг даргын шагналаар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%