Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дарханы МАН Сонгуулийн хорооны хууль бус үйлдэлтэй тэмцэнэ гэв

2016-07-05

Дархан-Уул аймгийн МАН-аас  2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ээлжит сонгуульд аймгийн ИТХ нь 33 суудалтай бөгөөд тус намаас нийт 21 тойрогт 33 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөхөөр Сонгуулийн хороонд материалаа хуулийн хугацаанд нь бүрдүүлж өгсөн ч 7 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан.Сонгуульд өрсөлдөж чадаагүй тэдгээр нэр дэвшигчид Сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг эсэргүүцэж Захиргааны Хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр явж ялалт байгуулсан ч Сонгуулийн хороо дээрх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээж авалгүй дээд шүүхэд давж заалдсаны улмаас сонгогдох эрхээ эдэлж чадаагүй юм. Аймгийн МАН-ын дэд дарга П.Ариундалай хэвлэлийн хуралд энэ тухай дурдаад “Манай намаас 33 хүн сонгуульд өрсөлдөх ёстой байсан боловч аймгийн Сонгуулийн хорооны хууль зөрчсөн шийдвэрээс болж 7 нэр дэвчигч өрсөлдөж чадсангүй харин 25 нэр дэвшигч ялалт байгууллаа. Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрх нь зөрчигдсөн манай 7 нэр дэвшигчийн эрхийг хамгаалж дахин сонгууль явуулахын төлөө манай нам тууштай тэмцэх болно” гэв. Мөн “Сонгуулийн сурталчилгааны үед намын нэр дэвшигчийн эсрэг бусад нам хүчнүүдээс элдэв гүжир гүтгэлэг хийж байсан ч манай намын нэр дэвшигчдийг сонгосон Дарханчууддаа баярлалаа. Бид сонгогчдынхоо итгэлийг дааж хариуцлагатай ажиллах болно” гэв.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%