Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан-Уул аймагт 63380 саналын хуудас хуваарилагджээ

2016-06-27

Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна гэж Сонгуулийн тухай хуулийн 84.13 зүйлд заасан байдаг. Мөн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг тус тус үндэслэн өнөөдөр /2016.06.24/ Сонгуулийн хэсгийн хороодын ахлах зохион байгуулагчид, санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллуулах Мэдээлэл технологийн даамлууд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээн авлаа. Дархан-Уул аймагт нийт 63380 саналын хуудас, 58 санал тоолох төхөөрөмж хуваарилагдсан байна. Манай аймгийн хэмжээнд нийт 39 Сонгуулийн санал авах байр ажиллах бөгөөд Дархан суманд 31, Шарын гол суманд гурав, Хонгор суманд гурав, Орхон суманд хоёр санал авах байр тус тус ажиллах юм.  Мөн аймгийн хэмжээнд 43 дугаар тойрогт 22098, 44 дүгээр тойрогт 21929, 45 дугаар тойрогт 22098 нийт 67218 сонгогч байна гэсэн хамгийн сүүлийн статистик мэдээлэл гарчээ.

Эх сурвалж: Darkhan.gov.mn.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%