Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сум нь Монгол улсад ухаалаг цахилгаан түгээх сүлжээ бүхий анхны сум болжээ

2016-06-16

"Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь техникийн шинэчлэл хийж шинэ технологи нэвтрүүлэх, эрчим хүчний борлуулалтын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх, хэрэглэгчтэй зайлшгүй шаардлагын дор дэлхийн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийх ажлуудыг бүгдийг нэгэн зэрэг хийх хөрөнгийн боломж хомс учир шат дараатайгаар хэрэгжүүлэх зорилго тавьсан байна. Энэ ажлын хүрээнд өөрийн хөрөнгөөр 2012-2015 онуудад дараах чиглэлээр шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

     Үүнд:

    -Цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага арилжааны автоматжуулсан систем
    -Диспетчерийн хяналт,удирдлагын системийг систем
    -0.4кВ-ын агаарын шугамын шинэчлэл
    -6,10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам
    -35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл
    -35,6,10/0.4кВ-ын дэд станцын шинэчлэл
    -35/6,10кВ-ын дэд станц, шинэчлэл
    -6,10,35кВ-ын хуваарилах байгууламжийн шинэчлэл 


Орчин үеийн техникийн дэвшилтэт программ хангамжийг нэвтрүүлэх ажлын хүрээнд АНУ-ын IFIX, Герман улсын power factor программуудыг нэвтрүүлэн ашиллаж байна. 2016 онд техник ашиглалт, засварын програм боловсруулах ажлыг эхлүүлээд байна. 

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шарын гол сумын гэр хорооллын айл өрхүүдийн шугам сүлжээг бүрэн шинэчилж дуусгасан байна. Энэ ажлын үеэр салбар нэгжүүдийн дунд ажил мэргэжлийн уралдаан-2016 зохион байгуулагдсан байна. Шарын гол суманд 18 км 0,4кВ-ын агаарын шугам шинээр барьж ашиглалтанд оруулан, орон сууцны байруудын давхрын шит засварлах ажил хийгдсэн. 2000 гаруй ухаалаг тоолуур суурилуулснаар Монгол улсад ухаалаг цахилгаан түгээх сүлжээ бүхий анхны сум болно. Энэхүү ажилд ДСЦТС ХК нэг тэрбум гаруй хөрөнгө оруулалтын ажил хийжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%