Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Манай аймгийн Архив 92.8 хувьтай үнэлэгдлээ

2016-06-14

Архивын ерөнхий газраас “Архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн үзлэг, шалгалт”-ыг төрийн архивд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хууль зүйн сайдын 2016 оны тогтоолын дагуу энэ сарын 9-13-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ийн Архивд АЕГ-аас үзлэг шалгалт хийлээ. Тус шалгалтаар манай аймгийн Архив 92.8 хувьтай үнэлэгдсэн байна. Архивын үзлэг, шалгалт нь удирдлага, зохион байгуулалт, архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, архивын баримтын тоо бүртгэл, тооллого, хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ-мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэлт, цахим сан бүрдүүлэлт, архивын баримтын ашиглалт гэсэн чиглэлүүдээр хийгджээ.

Манай аймгийн хувьд цаашид аймгийн удирдлагуудын зүгээс Архивын үйл ажиллагааг тогтмол дэмжих, хөрөнгө санхүүгээр хангах, ажилтны тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй хэмээн үзлэг шалгалтын ажлын хэсэг үзсэн байна.

Монгол Улсын хэмжээнд төрийн 36 Архив үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр Архивуудад архивын тухай хууль, түүнд холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийн явц байдлыг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор хяналт шалгалтыг явуулдаг байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%