Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан хотод гурван ихэр нярай мэндэллээ

2016-06-13

Дархан хотын иргэн н.Батбаярын гэр бүл гурван ихэр хүүхэдтэй боллоо. Түүний эхнэр н.Эрдэнэтан энэ сарын 8-ны өдөр 9 цаг 8 минутад Улаанбаатар хотноо гурван ихрээ төрүүлсэн байна. Бяцхан үрсийн биеийн байдал тус өдрийн 16 цагийн орчимд хэвлэл мэдээллийнхэн очиход анх төрсөнөө бодвол тогтворжсон бөгөөд ээжийн биеийн байдал мөн сайн байгааг эмч нар мэдээллэсэн байна.

Төрөлт хэдийгээр 7 сарын 20 өдөр гэж төлөвлөгдсөн ч ихрүүдийн болон ээжийн биеийн байдлаас шалтгаалан энэ сарын 8-ны өдөр ийнхүү кисвэр хагалгаагаар гурван ихэр мэндэлжээ.

Дархан хотын уугуул иргэд болох н.Батбаяр, н.Эрдэнэтан нар ийнхүү хоёр хүү нэг охиноор ам бүл нэмсэн юм. Тэдний том хүү энэ жил 17 нас хүрч харин удаах охин 11 настай гэнэ. Олон жилийн дараа бие давхар болж тэгэхдээ бүр гурван ихэр хүүхэдтэй болсондоо туйлын ихээр баяртай байгаагаа ихрүүдийн аав ээж бидэнтэй хуваалцсан юм. Монголын үрс маш олон болтугай. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%