Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Үйлдвэр технологийн паркийг хөгжүүлнэ

2016-06-10

Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар Хот төлөвлөлтийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй Хотын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлох, хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байгаа. Энэ удаад тэд Дархан хотын үйлдвэрлэлжилтийн бодлогыг хэрхэн хөгжүүлэх, ялангуяа гадны томоохон хөрөнгө оруулалтын боломжуудыг ашиглан Үйлдвэр технологийн паркийг хөгжүүлэх   асуудлыг ярилцлаа. Тус парк нь 2012 онд тусгай зөвшөөрлөө авсан боловч идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жил 100 хувь төрийн мэдэлд байсан нь  нөлөөлсөн гэдгийг аймгийн Засаг дарга А.Энхболд онцлов. Иймд Орхон аймгийн ҮТП, Алтанбулаг Чөлөөт бүс, Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор болон Аж үйлдвэрийн яамны холбогдох албаны хүмүүсээс тодруулга судалгаа хийсний үндсэн дээр төр 20 хувь, ҮТП нь 80 хувь гэсэн зарчмыг баримтлах зөв гэж үзсэн байна.

Манай аймгийн хувьд шинэ эдийн засгийн нээлттэй бодлогоор ОУ-ын найрамдалт харилцааны аргаар үйлдвэрлэлжилтийг дахин төлөвлөх цаг үе нэгэнт ирсэн. Иймд дээрх бодлогыг ажил хэрэг болгохын тулд орон нутгийн удирдлага, үндэсний компаниуд, иргэд хамтдаа томоохон бүтээн байгуулалтыг бий болгох нь чухал юм. Үүний тулд Дархан хотыг тэртээ 55 жилийн өмнө хэрхэн байгуулж байсан болоод Зах зээлийн харилцааны үед манай үйлдвэрүүд яаж ажиллаж байсан, яагаад зогсонги байдалд орсон зэргийг нарийн судалж үзэх нь чухал гэдгийг энэ үеэр онцолж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%