Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Орон нутгийн татварын болон татварын бус орлогын гүйцэтгэл 76,2 хувьтай байна

2016-05-24

Орон нутгийн татварын болон татварын бус орлогын гүйцэтгэл 76,2 хувьтай биелэж байгааг Даваа гарагийн шуурхай хурлын үеэр аймгийн Татварын хэлтсийн дарга Ж.Баттулга мэдээлэв.

Орон нутгийн татварын болон татварын бус орлогоор сард 2 тэрбум 2015,0 сая төгрөг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 850,4 сая төгрөг, өссөнөөр 8 тэрбум  529,5 сая төгрөг төвлөрүүлэхээс 6 тэрбум 496,9 сая төгрөг төвлөрүүлжээ.

Татвар хураалтыг боломжит бүхий л нөхцлийг бүрдүүлж явуулж байгаа гэнэ. Орлогын гүйцэтгэлийг хангах, тасалдлыг нөхөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байгаа гэнэ. Тухайлбал: аймгийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, замын хураамж төвлөрүүлэх ажлууд дуусч байгаа хэдий ч хамрагдалтын хувь ердөө 76,6 хувьтай байгаа аж. Энэ ажлын хүрээнд 410,9 сая төгрөг төвлөрүүлэхээс 4345 тээврийн хэрэгслийн 314.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна.  Төрийн болон төсөвт байгууллагууд хайнга хандаж байгаа учир ойрын хугацаанд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөхийг анхаарууллаа.

Мөн ХХОАТ 1 тэрбум 651,7 сая төгрөгөөр, газрын төлбөр 76,4 сая төгрөгөөр, хог хаягдлын хураамж 35,0 сая төгрөгөөр, ус рашаан ашигласны төлбөр 76,4 сая төгрөгөөр тус тус тасарч байгаа юм байна. Аймгийн Татварын хэлтэс нь данс хаах, шүүхэд шилжүүлэх зэргээр ШШГА-тай хамтран ажиллаж байгаа боловч төлбөрийн чадвар хомс байгаа аж. Байгууллагуудаас бартер, бараа бүтээгдэхүүн ав гэсэн нөхцлүүдийг тавьж байгаа гэнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%