Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

300 АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛСЭН “СЭЛЭНГЭ” ХУДАЛДААНЫ ТӨВ НЭЭГДЛЭЭ.

2016-05-16

         Зуны эхэн сарын шинийн 15-ны дашнямтай билэгт сайн өдрийг сонгон Сэлэнгэ аймгийн ард иргэд “Сэлэнгэ Олон Улсын Худалдааны төв”-ийн нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ.

      Энэхүү ёслолд ЗГХЭГ-ыг дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс, Сэлэнгэ аймгийн ард иргэд оролцлоо.

        Энэхүү Олон улсын худалдааны төв ашиглалтанд орсноор нийт 300 гаруй иргэн тохилог ажлын байртай болохоос гадна Төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу нэг цонхны үйлчилгээ худалдааны төв дээр байрлаж байгаагаараа онцлог юм. Энэхүү төв нь олон улсын буюу Улаанбаатар хүртэлх босоо тэнхлэгийн зам дагуу байрласанаараа өндөр ач холбогдолтой юм. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь төрийн 75 төрлийн ажил үйлчилгээг нэг дор үзүүлэх бөгөөд үүнд угтах үйлчилгээнээс эхэлж, даатгал, Автотээврийн үндэсний төвийн салбар, Эрх зүйн туслалцааны төв, нотариат, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Татварын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэл, статистикийн газар гээд төрийн үйлчилгээг нэг дор иж бүрнээр авах орон байр, цахим нөхцөл, хүний нөөцийг нь шийдэж ажиглалтанд оруулжээ. Шинэ худалдааны төвд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн анхны үйлчлүүлэгч болох шинээр мэндэлсэн Д.Хүслэн хүүд төрсний гэрчилгээ гардуулах, 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч байгаа залуу иргэддээ цахим үнэмлэхийг нь гардуулан өгөх  ажиллагаа энэ үеэр боллоо.

       Ийнхүү олон жил хүсэн хүлээсэн тохилог эрүүл орчинтой худалдааны төв Сэлэнгэ аймагт нээлтээ хийлээ. Хойд чиглэлийн босоо тэнхлэгийн дагуу байрласан учраас хойшоо ОХУ, урагшаа Улаанбаатар хот болон бусад аймаг хотуудад явж байгаа зорчигчид ердөө 10–аадхан метр хазайгаад орж болох зам дагуу байрлалд уг төв оршиж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9556
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%