Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан хотод 5456 мод тариад байна

2016-05-16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор манай аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 56 ААНБ, 189 иргэн  нарс, хайлаас, агч зэрэг нэр төрлийн нийт 5456 ширхэг мод тариад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх өдрийг тохиолдуулан Дархан хотын “Дархан-50 цогцолбор”-т өнөөдөр /2015.05.15/ аймгийн удирдлагууд болон иргэд, ААНБ-дын хамтаар 36 ширхэг нарс, 1000 орчим хайлаас мод тарилаа. Тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд товч ярилцлага өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ: “Өнөөдөр Дархан хотод ирж мод тарих үйл ажиллагаанд оролцож байна. Манай ард иргэд, албан байгууллагууд бүгд мод тарьж байгаа. Сүүлийн үед сонсогдож байгаа нэг сайн мэдээ бол тарьсан моддын ургалт их сайн байгаа. Аймаг, хотууд бүгдээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Мод арчилж сурсан. Мод тарих үндэсний өдөр бий болгосноор нийт 9 сая орчим мод тарьсан. Үүний 70 хувь нь ургажээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%