Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

НОМГОН СУМ: АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА

2016-05-16

Монгол улсын 34 удаагийн хөнгөн атлетикийн аварга, Рио-2016 оны олимпын эрхт тамирчин, ОУХМастер Л.Отгонбаяр төрийн шагнал алтан гадас одон хүртлээ.
Л.Отгонбаяр нь 1982 онд Номгон суманд төрсөн. 5-р ангиасаа эхлээд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор их спортын замд эргэлт буцалтгүйгээр оржээ. Түүнээс хойш 1998 онд Москвагийн хүүхдийн спортын их наадамд оролцож олон улсын тэмцээнд оролцох гараагаа эхэлж байсан. 1998 онд залуучуудын дэлхийн аварга, 1999 онд Японд олон улсын хагас марфон гүйлтэнд, Сөүлийн буухиа гүйлт, 2004 онд Бээжингийн олон улсын буухиа, Хонконгд болсон марфон, Улаан-үүд хотын тэмцээнд, Солонгос улсад болсон олон улсын Оюутны наадам, Грекийн Афинд болсон олимпд тус тус амжилттай оролцож Монгол улсыг төлөөлөх  олимпын тамирчин болсон түүхтэй.
Отгонбаяр Монгол улсын үндэсний рекордыг арав гаруй удаа шинэчлэн тогтоож олон улсын тэмцээнд марфон гүйлтээр оролцож дэлхийн хэмжээний тамирчин болж чадсан тамирчин хүн. Түүний амжилтыг үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%