Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Ёс суртахуун хөгжлийн гарц” лекцэнд сүсэгтэн олон өргөнөөр оролцов

2016-05-16

Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүрээнд Дархан хотод бүтэн өдрийн туршид шашин соёлын үйл ажиллагаа өрнөв. Монголын Бурхан Шашны төв Гандантэгчэнлин хийдийн гавж Д.Нямсамбуу залуучууд теартын их танхимд “ Ёс суртахуун хөгжлийн гарц” лекц тавив. Тус лекцээр Монгол хүний оршихуйг бататгах, билиг оюуныг гийгүүлэх, ёс суртахууны үнэлэмжийг дээшлүүлэх хийгээд уламжлалт зан заншлын тухайтад мэдээлэл хийв. Хүмүүн бид нүглээр ялгарах эрх чөлөөг хялбар олж болохын тухайд өөрсдийн бие, хэл, сэтгэл гурвыг сайн эрхшээж чадах нь хамгаас чухал. Өөрөөр хэлбэл өөрийн үг, үйлдэлдээ эзэн нь болж өрөөл бусдад зөв зохистой хандах хэрэгтэй. Учир нь бусдаас үл хамааран оршин тогтнох нэг ч юмс үзэгдэл үгүй. Аливаа зүйлийн оршин тогтнох цор ганц боломж нь бусдад дулдуйдах бусдаас шалтгаалах хамаарал гэдгийг өгүүлж байлаа.Буддын шашны гүн ухаан, ёс зүйн боловсрол нь хүмүүний өнө мөнхийн баялаг, бүх юмсын үндэс суурь, бидний зүрх сэтгэлд хадгалагдаж буй бодийн сэтгэлийг хөгжүүлэхэд асар чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж Монголын Бурхан Шашны төв Гандантэгчэнлин хийдийн гавж Д.Нямсамбуу айлдав. “Ёс суртахуун хөгжлийн гарц” лекцийг Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Чулуунбат, Ж.Бямбаа нар хөтлөн явуулж Үндэсний хөгжмийн Жонон хамтлаг сүсэгтэн олны сонорыг мялаав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%