Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЖИЛ БҮРИЙН 5 ДУГААР САРЫН 8 “ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”

2016-05-09

2016 оны тавдугаар сарын 8 буюу өнгөрсөн амралтын өдөр Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооноос Монгол улсын “ХҮМҮҮНЛЭГИЙНӨДӨР” болон “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙН МАНЛАЙЛАЛ” сарын аяны тайлан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын  2011 оны 5 дугаар сарын 3 ны өдрийн 150 тоот тогтоолоор жил бүрийн  5 дугаар сарын 8-ныг Монгол Улсад “ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.Үүний дагуу энэ өдөр,  нийгмийн сайн сайхны төлөө  бүх шатанд хүмүүнлэгийн  үйлсэд  сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг Улаан Загалмайн анхан шатны хороо, гишүүн байгууллага,”Онцгой” гишүүд, сайн дурын идэвхтнүүд энэхүү баярын өдрийг 5 дахь жилдээ тэмдэглэлээ. Энэ өдрийг угтаж, Улаан загалмайн хорооноос Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагааг эрчимжүүлэн, хамтын ажиллагааг сайжруулахаар “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙН МАНЛАЙЛАЛ” сарын аяныг санаачилсан бөгөөд  аяны хүрээнд олон ажлыг зохион байгуулжээ.

Дархан Уул аймгийн Улаан Загалмайн Хороо нь анх 1964 онд Дархан хотын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хороо нэртэйгээр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл орон нутагт  50 гаруй жил хүмүүнлэгийн ажлыг идэвхтэй, тасралтгүй явуулж байна. Зөвхөн 2016 оны эхний 5 сарын байдлаар 3906 хүнд хүрч ажилласан байна.

Нийгэмд, өсвөр үеийнхэнд “Хүмүүс бие биедээ тустай дэмтэй явах” үлгэр дууриалалыг харуулсан, олон олон сайн жишээг Улаан загалмайн хорооны хамт олон, сайн дурын идэвхтнүүд, гишүүд, дэмжигчдийн үйл хэргээс харж болно. 

Тухайлбал иргэдэд анхны тусламжийн мэдлэг олгох, Цусны донорын эгнээг нэмэгдүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах, Нэн эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдний амьдралын чанарыг сайжруулах, нөхөн үржихүйн хүн амд Бэлгийн замын халдварт өвчин, Хүний дархлал хомсдолын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, хүн амын халдварт өртөмтгий байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлж, өсвөр үе хүүхэд залуучуудыг сайн үйлсэд уриалан дуудах зэрэг сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж ирсэн юм.

 

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%