Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Нийтийн Их цэвэрлэгээнд 70 гаруй ААНБ-ууд оролцлоо

2016-05-02

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, ЕБС-ийн нийт 70 гаруй байгууллага идэвхтэй оролцов.
НААҮГ-аас хог тээвэрлэх 20 автомашин, Эрчим хүчний таван байгууллага, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК зэрэг байгууллагуудаас 10 орчим автомашин гаргаснаар их цэвэрлэгээнд нийт 30 гаруй автомашин, техник хэрэгслийг ашигласан байна.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний байгууллагууд хорооллын доторх бетонон хог хаягдал, үерийн далан цэвэрлэсэн бол их дээд сургууль, ЕБС-ийн оюутан, сурагчид Морин хуур цогцолбор, Бурхант уул, Билүүтийн толгой, Давхар толгой, Дархан 50 цогцолбор зэрэг нийтийн эзэмшлийн талбайг хуваарийн дагуу цэвэрлэжээ.
Бүх нийтийн цэвэрлэгээ нь иргэдэд ая тухтай, цэвэр орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготой явагддаг. Иймд иргэд ААНБ-иуд идэвхтэй оролцох нь чухал. Энэ удаагийн бүх нийтийн цэвэрлэгээ нь аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд зохион байгуулагдаж иргэд, байгууллагууд идэвх санаачлагатай оролцож үр дүнтэй ажилласан мэдээллийг аймгийн Захирагчийн албанаас өгөв.  Дээрх байгууллагуудын тайланг тавдугаар сарын 2-ны өдөр нэгтгэн нийтэд мэдээллэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%