Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийв

2016-04-26

Дархан сумын 4 дүгээр багийн иргэдийн төлөөлөл сумын ИТХ-ын дарга Т.Тулгаатай уулзалт хийв. Уулзалтын үеэр 22  дугаар хороололын 6,12 дугаар байрны иргэд түрээсээр оршин суудаг бөгөөд багийн харъяалалгүй олон жил болсон гэв. Түүнчлэн нийтийн байранд иргэдийн эрх ашиг зөрчигдөж буйг хөндөн ярив.  Тус байранд 96 өрх айл оршин суух бөгөөд өнөөдрийн байдлаар гэрэл цахилгаантай айл 18 айл бий гэв. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хэрэглээний хүйтэн усыг хаасан байна. Оршин суугчид хэрэглээний халуун, хүйтэн ус, цахилгааны төлбөрийг түрээслэгч байгууллагад төлсөн боловч зарим нэгэн айлуудын өр төлбөрөөс үүдэж байрыг нийтээр таслалт хийдэг байна. Иймээс оршин суугчид  Дулаан, Цахилгаан, Усны төлбөрийг иргэнээр гэрээ хийлгэж өгөхөд тухайн байгууллагуудын удирдлагуудад хандаж дэмжиж өгөхийг хүсэв. Сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа :  Асуудлыг судлаж үзээд эргэн хариу мэдэгдэнэ гэсэн юм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%