Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ИРГЭДИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ДЭВТЭР”-ИЙГ АЯЛУУЛНА

2016-04-11

Дархан сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  хурлын  үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж,  иргэдийн дуу хоолойг сонсож,  тэднээс асууж өөрсдийнх нь оролцоотойгоор   асуудлыг шийдвэрлүүлэн  оролцоог бодитой хангах зорилгоор “Иргэдийн саналыг хүлээн авах” дэвтрийг багуудаар аялуулахаар болов. Дархан сумын 16 баг, Өргөө, Малчин  багуудын иргэдийг хамруулсан байна. Тус дэвтрийг 2016.04.11-06.01 хүртэлх хугацаанд багийнхаа айл өрхүүдэд танилцуулж,  дэвтрийг аялуулан иргэдийн санал хүсэлтийг цуглуулан дуусах хугацаанд Дархан сумын ИТХ-ын ажлын албанд  хүлээлгэн өгнө. Иргэд тус дэвтэрт өөртөө болон таны хүрээлэн буй орчинд тулгамдаж буй бүхий л асуудлын талаар санал хүсэлт,  өргөдөл гомдлоо илэрхийлэх боломжтой.Иргэн та  ХАРИУ  авах шаардлагатай  хүсэлт, гомдол  бичих бол өөрийн утасны дугаараа заавал үлдээнэ.Тус дэвтэрт бичиж ирүүлсэн иргэн таны өргөдөл, гомдол,  хүсэлтийн хариуг ажлын 5 хоногийн дотор утсаар холбогдон мэдэгдэх ажлыг Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас санаачлэн хэрэгжүүлж эхэлсэн байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%