Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"НЭГ ТЭР БУМААРАА ТЭМЦЭЕ-ONE BILLION RISING" хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна

2016-03-04

Дэлхийн өнцөг булан бүрт гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг судалгааг НҮБ-аас гаргажээ. Хүчирхийлэл нь нэг удаагийн санамсаргүй үйлдэл биш ямагт санаатай үйлдэгддэг гэмт хэрэг юм. Манай улсын хэмжээнд 2015 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1356 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 280 хэргээр буюу 26,0 хувиар, аймгийн хэмжээнд энэ төрлийн 50 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 22 гэмт хэрэг буюу 78,5 хувиар өсчээ.

Дээрх тоо баримтууд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бүх салбарын манлайлал онцгой шаардлагатай байгааг харуулж байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн дуу хоолойг сонсох, олон түмэнд хор уршгийг ойлгуулах, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хамтран тэмцэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, ХГБХХ-ийн харъяа Залуучуудын хөгжлийн төв, Насан туршийн боловсролын төв зэрэг байгууллагуудаас уриалан 3 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагт "Дархан 50" цогцолборт нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. "НЭГ ТЭР БУМААРАА ТЭМЦЭЕ-ONE BILLION RISING" эсэргүүцлийн компанит ажил нь Y-DAY хэмээх охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхитнүүдийн олон улсын хөдөлгөөн аж. Энэ хөдөлгөөнд та бүхнийг ч бас нэгдэхийг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%