Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын "Сум хөгжүүлэх сан"-ийн орон тооны бус хяналтын зөвлөл хуралдав

2016-02-24

Дархан сумын Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлийн гишүүд шинэчлэгдэв. Тус зөвлөл 7 хүний бүрэлдхүүнтэй бөгөөд хяналтын зөвлөлийн даргаар Д.Цэрэндаваа ажиллаж байна. Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлд нийт 40 гаруй иргэд ажиллах хүсэлтээ ирүүлж дээрх 7 хүнийг сонгосон аж. Өнөөдөр Дархан сумын Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус хяналтын зөвлөл хуралдаж нарийн бичгийн даргыг сонгож үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Тус хурлаар Сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлд хамрагдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн эргэн төлөлт, зээл олголтыг явц байдлын талаар Дархан сумын сум хөгжүүлэх сангийн нарийн бичгийн дарга Б.Болорчимэг мэдээлэл хийв. Энэ оны төслийн материалыг 3 дугаар сарын 1-15 ны хугацаанд хүлээж авна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%