Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Манай аймаг яаралтай тусламжийн авто машинтай боллоо

2016-02-23

Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны үр дүн биелэлээ олж бодит ажил хэрэг болж байна. Тухайлбал 2014 онд Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо нар хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурж баталгаажуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд Дархан сумын хоёр охиныг үнэ төлбөргүй чихний дунгийн суулгацын хагалгаг БНСУ-д амжилттай хийлгэсэн юм. Түүнчлэн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбат нар БНСУ-ын Кёнги аймагт албан айлчлал хийх үеэр түргэн тусламжийн болон галын машин шаардлагатай байгааг хэлж энэ тал дээр бодит тусламж үзүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан байдаг. Энэ хүсэлтийн дагуу аймгийн “Яаралтай түргэн тусламж 103” –ийн тасагт иж бүрэн тоноглогдсон старекс маркийн түргэн тусламжийн зориулалтын машин иржээ. Манай аймагт БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид айлчилж байна. Тэд Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Орхон сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн үйлчилгээ болоод гал түймрийн аюул, байгалийн гамшгаас хамгаалах яаралтай тусламжийн 4 авто машиныг гардуулж өгөв. Авто машинтай болсноор иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байна хэмэээн БНСУ-ын зочид төлөөлөгчид хэлэв. БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж ирэх онд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээс гадна Онцгой байдлын газрын албан хаагчдыг Кёнги аймгийн ОБГ-ын боловсон хүчин бэлтгэдэг сургуульд сургах боломж байгаа сайхан мэдээг дуулгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%