Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ОХУ-ын Дипломат ажилтаны баярын өдөр Хоёрдугаар сарын 10-нд болно

2016-02-03

ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев, Орос Улсын дипломат ажилтны өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор сэтгүүлчдийг урьж уулзан Дарханчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ.  

Уулзалтын үеэр ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев:

“-Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газрын гол үүрэг нь бүс нутаг, хил орчмын Орос Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.

Дархан-Уул, Сэлэнгэ аймаг ба Буриад Улсын харилцаа эрчимтэй хөгжиж буй. Тухайлбал Дархан хотын нэгэн гудамжийг Улан-Үдэ хотын нэрээр нэрлэж, Буриад Улсын нийслэлийн сүлдийг дүрсэлсэн самбар байрлуулсан.

ОХУ-ын Буриад улс Дархан-Уул аймгийн ах дүү найрамдалт харилцаан дээр сууриласан хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийгдсэн бөгөөд үүнийн томоохон ажлуудаас дурьдвал: Зэлтэрийн шалган нэвтрүүлэх боомтын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй, “Дарханы ДЦС” дээр Оросын “АСЕН” компани 35 мВт хүчин чадалтай шинэ 5-р цахилгаан блок суурилуулж байна, Оросын Ерөнхий Консулын урилгаар ОХУ-ын Гавъяат дасгалжуулагчдын удирдсан байт сурын харвааны мастер ангиллын сургалт Дарханд явагдсан, “Жигүүр” дунд сургуулийн хамт олон Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгт элссэн,  ОХУ,  Монгол улсын харилцан визгүй зорчих горимыг сэргээсний дараа “Хиагт-Алтанбулаг” шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрөх зорчигчдын тоо 17-20% нэмэгдсэн. Хоногт 1 000 машин хилээр нэвтрүүлэхээр Хиагтын шалган нэвтрүүлэх цэгийг өргөтгөх ажил хийгдэж байна.

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн удирдлага, хоёр улсын цаг үеийн шалгуурыг давсан найрамдалт харилцааг хөгжүүлэхэд анхаарч байгааг өндрөөр үнэлж байна. Сэлэнгэ, Дархан -Уул аймгийн засаг захиргаатай хамтран нийгмийн өргөн хүрээнд олон түмнийг хамарсан баярын үйл ажиллагааг явуулахаар төлөвлөөд байна” хэмээн мэдээллээ.  


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%